Dark Light
Нийгэм | 2022-06-30

0-5 насны хүүхдийн зуны сувилал ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар,  Эрүүл мэндийн газар хамтран  өрх, нийгмийн эрүүл мэндийн төвүүд болон 15, 26 дугаар цэцэрлэгийг түшиглэн энэ зуны "Чийрэгжүүлэн эрүүлжүүлэх" хүүхдийн сувиллыг 6-р сарын 04-ний өдрөөс эхлүүлэн 3 дахь ээлжийнхээ үйл ажиллагааг явуулж байна.

Сувилалд 0-5 насны суурь өвчтэй, өвчлөмтгий хүүхдүүдийг өрхийн эмчийн тодорхойлолтын дагуу хүлээн авч, эмчилгээний заалтын дагуу сүү цагаан идээ зэргээр зөв хооллох, айраг шар сүүнд оруулах, бүх биеийн ба хэсэгчилсэн иллэг, массаж хийх, нарны туяаны тусламжтайгаар эмчлэн чийрэгжүүлж байна. Мөн эцэг эхчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгож байна. 

Зуны сувиллын үйл ажиллагааны үр дүнд хүүхдүүдийг чийрэгжүүлэн дархлаах сайжруулах, цус багадалт, сульдаа, тураал зэрэг суурь өвчинг бууруулахыг зорьж байгаа юм. 

Сувиллыг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 8 дугаар сар хүртэл үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. 

Аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл нар өнөөдөр /2022.06.30/  сувиллын үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцаж, удирдлагын арга зүйгээр ханган, сувилалд хамрагдаж буй хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчидтай уулзаж, тэдний санал хүсэлтийг сонссон юм. Эцэг эхчүүд сувиллын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байна гэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14