Dark Light
Нийгэм | 2022-06-30

Малчны зориулалттай худгаас ус татан нөхөн сэлбэлтээр ашиглаж байжээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

“Хаан булаг интернэйшнл” ХХК нь малчдын зориулалтаар гаргасан гүний худгаас суваг татан технологийн хэрэгцээний нууртай холбож нөхөн сэлбэлтээр, ашиглаж байгааг хяналт шалгалтаар илрүүллээ. Энэхүү үйлдэл давтагдвал Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4-р зүйл, Усны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасны дагуу ус ашиглах эрхийг цуцлахыг тус компанид  анхаарууллаа.

Мөн Усны тухай хуульд:

25.1.Ус бохирдуулагч нь хаягдал усныхаа тоо хэмжээ, найрлагад хяналт тавих, хаягдал усны стандартын шаардлагад нийцүүлэн бохир усыг цэвэрлэж зайлуулах, ус бохирдуулсны төлбөр төлөх үүрэг хүлээнэ.

25.2.Ус бохирдуулагч нь бохирдуулах бодисыг хаягдал усны стандартад заасан хэмжээнээс хэтрүүлэн гаргасан тохиолдолд байгаль орчны итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүгнэлтийг үндэслэн байгаль орчны байцаагч ус бохирдуулсны нөхөн төлбөрийг ногдуулж, төлөлтөд хяналт тавих бөгөөд нөхөн төлбөрийн хэмжээг ус бохирдуулсны төлбөрийг хоёроос тав дахин шатлан өсгөх хэлбэрээр нэмэгдүүлж, бохирдуулах бодис бүрээр тогтооно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14