Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай үүрэгт ажил нь дуусан эх орондоо буцаж буй АНУ, БНСУ, Япон улсуудын Батлан хамгаалахын атташе нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн найрамдлын одонг гардуулан өглөө.
Тэрээр дээрх орны Батлан хамгаалахын атташе нарт хандан “Та бүхэн өөрсдийн орны Засгийн газраас даалгасан эрхэм хүндтэй албыг нэр төртэйгөөр хашиж хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаад талархал илэрхийлье. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас олон бэрхшээл тулгарч байсан хэдий ч хоёр улсын Батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, Зэвсэгт хүчний чадавхыг нэмэгдүүлэх, даян дэлхийн энх тайвны төлөөх үйлсэд оролцох оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг тасралтгүй явуулж, батлан хамгаалах салбарыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсныг дурдахад таатай байна. Цаашид ч та бүхэн хоёр улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулан ажиллана гэдэгт итгэлтэй байна” гээд цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт сайн сайхан бүхнийг хүслээ.
АДМИН








Нийгэм








