Dark Light
Нийгэм | 2022-06-30

221 км дэд бүтцийн ажлыг УОК-т хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Зэвсэгт хүчин нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Цогтцэций өртөөнөөс гол шугамын 129 дүгээр километр буюу Ар хонгилдог зөрлөг хүртэлх хиймэл байгууламж, дээд, доод бүтцийн ажлыг гүйцэтгэсэн бөгөөд дээрх бүтээн байгуулалтуудыг ашиглалтад оруулах урьдчилсан дүгнэлт гаргах техникийн комисст шалгууллаа.    

ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Булганхүүгээр ахлуулсан Зам, тээврийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Барилгын хөгжлийн төв, Зураг төслийн байгууллага, Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газар, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төлөөлөл бүхий 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эл комисс энэ сарын 23-25-ны өдрүүдэд ажилласан юм. Энэ хугацаанд тус комисс нь зураг төсөл, далан, газар шорооны ажил, гүүр хоолой хиймэл байгууламжийн холбогдох баримт бичгийг хянаж төмөр замын барилгын стандарт, холбогдох норм дүрэм, техникийн шаардлагад нийцсэн эсэхийг шалган, дүгнэлт гаргав. 

Мөн Цогтцэций өртөөнөөс гол шугамын 129 дүгээр километр хүртэлх төмөр замын техникийн байдалд үзлэг хийсэн ба техникийн комиссоос өгсөн үүрэг даалгаврын биелэлтээр Улсын комисс ажиллуулахыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ. 

Ийнхүү Монгол Улсын Зэвсэгт хүчин нь улс, эх орны стратегийн томоохон бүтээн байгуулалт болох Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 километр “Шинэ төмөр зам” төсөлд оролцож, үндэсний бүтээн байгуулагч 46 аж ахуйн нэгжийн хамт 24,296,141 м.куб газар шорооны ажил, ус өнгөрүүлэх 595 ширхэг төмөр бетон хоолой, 66,139 м.куб бетон зуурмаг, нэг гүүр, нэг өртөө, зургаан зөрлөгийн барилга, 221 километр дээд бүтцийн ажлыг тус тус гүйцэтгэн Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22