Dark Light
Нийгэм | 2022-06-30

19 настай эрэгтэй Орхон голд хөл алдан живжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн багийн Орхон голын гүүр гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 180 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоноос Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан гэр бүлийн 5 хүн Орхон голын эрэг дээр амарч байснаас 1 хүн голын усанд хөл алдаж, живсэн тухай дуудлагыг 6 сарын 27-ны өдрийн 17:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Сант сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн 6 сарын 28-ны өдрийн 05:25 цагаас Булган аймгийн харьяат иргэн Д /19 настай, эрэгтэй/-ыг Сант сумын Ивэн багийн “Орхон голын гүүр” гэдэг газраас хойд зүгт 52 км-т “Хясаатай-Овоо” гэдэг газар хүртэл “Орхон” голын усаар завьтай урсаж, 4 метрийн гүнд 6 удаагийн шумбалт хийж, нисгэгчгүй нисэх төхөөрөмж 4 км-т ашиглаж, голын эрэг дагуу 22 км-т явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:15 цагт түр зогсоосон. 6 сарын 29-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд 08:04 цагт Сант сумын Ивэн багийн “Орхон голын гарам” гэдэг газар /осолдсон газраас баруун хойд зүгт 18 км-т/-аас голын эрэгт модонд тээглэсэн байсан тухайн иргэний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22