Dark Light
Нийгэм | 2022-06-30

Осол гаргасан жолоочийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр /2022.06.30/ цахим орчинд орон нутгийн замд согтуу жолооч осол гаргалаа гэх бичлэг мэдээлэл тархсан. Тухайн асуудлаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл өглөө. 

Мэдээлэлд тавигдсан зам тээврийн осол Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Өндөр дов гэх газрын ойролцоо замд гарч улмаар холбогдогч жолооч Т нь ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй ослын газрыг орхин явсан нөхцөл байдал тогтоогдож архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхээ шалгуулахаас зайлсхийсэн үндэслэлээр Төв аймаг дахь цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд Зам тээврийн осолд холбогдсон хэд хэдэн үүргийг хүлээдэг. Тухайлбал: 

-Ослын зогсолтын тэмдгийг тогтоосон зайд тавих, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

-тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;

- согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэх буюу тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцэж байгаа эсэхийг, мөн шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвараа цагдаагийн эрх бүхий ажилтны шаардлагаар зохих журмын дагуу шалгуулах;

Мөн Зам тээврийн ослыг харсан гэрч нь осолд өртсөн хүнд яаралтай тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэх, эмнэлгийн түргэн тусламж дуудах, мөн боломжтой бол ослыг гэрчлэх бусад хүний овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж авах, цагдаагийн ажилтныг иртэл хэргийн газраас явахгүй байх үүрэг хүлээнэ гэж тус тус заасан.

Шалгалтын явцад портер маркийн  автомашин иргэн Э-ийн өмчлөлд бүртгэлтэй боловч 5 жилийн өмнө Хэнтий аймгийн иргэнд О-д зарагдсан өнөөдрийг хүртэл нэр шилжүүлээгүй 5 дахь хүнийхээ  эзэмшилд явж байгаа нөхцөлтэй байна.

Иргэн та өөрийн эзэмшилд байгаа тээврийн хэрэгслээ бусдад худалдаалсан бол тухай бүрд нь нэрийг шилжүүлж өгөх шаардлагатай бөгөөд замын хөдөлгөөнд оролцохдоо хуульд заасан үүргээ ухамсарлаж, зохих дүрмийг баримтлан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22