Эрүүл мэндийн сайдын санаачилгаар ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ, Монголын явган алхалтын холбооноос зохион байгуулагдаж буй "Эрүүл мэндийнхээ төлөө - Алхангаа ярилцъя" үндэсний аяныг дэмжиж 100 км-ийн 3 өдөр 2 шөнийн явган алхалт "Ардын хувьсгалын өлгий Сэлэнгэ - 100 км" нэртэйгээр тус аймгийн нутагт амжилттай явагдаж өндөрлөлөө.
Монгол улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/780 дугаар тушаалын дагуу 4 аймаг 400 км үзэл санааны явган алхалтын хөтөлбөрийг өнгөрсөн 4-р сард Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймгийн нутгаар 400 км-ийг туулах хэт уртын зайд амжилттай хэрэгжүүлсэн юм.
Энэ удаад Mongolian Walking Association - Монголын Явган Алхалтын Холбоо (Mongolian Walking Association- Монголын Явган Алхалтын Холбоо)-ны гишүүд, явган алхагчдын дунд зохион байгуулсан санал асуулгаар шалгарсан аймаг тус бүрийг зорьж тус бүрд нь 100 км-ийн алхалт зохион байгуулахаар болж “1 аймаг 100 км х 4” хувилбараар зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл: Дуртай нэг аймгаа сонгож тэндээ 100 км алхалтын хөтөлбөрт хамрагдах боломжтой болсон юм.
Тэгвэл Сэлэнгэ аймагт зохион байгуулж буй 1 аймаг 100 зуны алхалтын хөтөлбөр Ардын хувьсгалын өлгий нутаг Алтанбулаг, Сүхбаатар сумын нутагт үргэлжлэхээр 6 дугаар сарын 24-ний өглөө 06:00 цагт “Сайханы хөтөл”-өөс эхэлж, 6 дугаар сарын 26-ны 19:00 цагт Сүхбаатар хотноо амжилттай өндөрлөлөө.
60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, насны хувьд хамгийн ахмад настай нь 72 настай эрэгтэй, 68 настай эмэгтэй, хүүхдээс 14 настай эрэгтэй, 13 настай эмэгтэй хүүхэд оролцож байна. Тус хөтөлбөрт Нийслэл хотоос гадна Хөвсгөл, Орхон, Сүхбаатар, Хэнтий, Увс, Төв зэрэг аймгуудын явган алхалтын холбоодын төлөөлөл оролцов. 1 аймаг 100 км алхалтын ерөнхий удирдагчаар Сэлэнгэ аймгийн Явган Алхалтын Холбооны тэргүүн Ц.Баярхүү ажилласан байна.
1 аймаг 100 км уртын алхалтын хөтөлбөр:
Сайхан хөтөл
Партизаны хөшөө
Хулан хатны хөшөө
Партизаны талбай /аймгийн төв талбай/
Тужийн нарсны цамхагт өндөрлөг
Тунамал нарс кэмп
Гүн нуур
Алтанбулаг хувьсгалчдын музей
Үдшийн арга хэмжээ
Буур хээрийн талын алхалт
Оргихын булаг
Бөртэ Үжинийг буцаан авсан газар
Галт тэрэгний аялал
Цом, сертификат гардуулалт, "Тугтан" гишүүн өргөмжлөх ёслол зэрэг хөтөлбөр багтаж байна.
Тус арга хэмжээний зохион байгуулагчаар Mongolian Walking Association - Монголын Явган Алхалтын Холбоо, Сэлэнгэ аймгийн Эрүүл Мэндийн Газар, Биеийн Тамир Спортын Газар, Сэлэнгэ аймгийн Явган Алхалтын Холбоо ажиллаж, хамтран зохион байгуулагчаар аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Алтанбулаг сумын Засаг Даргын Тамгын Газар, Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газар, Сэлэнгийн Долгио чуулга оролцож байна. Мөн аймгийн ивээн тэтгэгч байгууллагууд дэмжин ажиллажээ.
Дараагийн хөтөлбөрүүд:
Хэнтий 100, Булган 100, Хөвсгөл 100, Өмнөговь 100, Дундговь 100, Говьсүмбэр 100, Дорноговь 100, Төв 100 ... гэх мэтээр үргэлжлэх болно.