Dark Light
Нийгэм | 2022-07-01

Архангай аймагт Орос хэлний төв нээгдэнэ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгч В.Кильпякова нар Ерөнхий боловсролын 3-р сургууль (Цэцэрлэг)-ийг харьяа Орос хэлний төв, номын санг нээх тухай ярилцлаа. Талууд соёл, боловсрол, залуучуудад зориулсан төсөл, мөн түүнчлэн аймгийн сурагчдад орос хэлний сургалтын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн төслүүдийн хүрээнд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хэтийн төлөв байдлыг хэлэлцлээ. Засаг дарга М. Батжаргалын мэдээлснээр өнөөдрийн байдлаар Архангай аймагт орос хэлний 23 багш ажиллаж байгаа бөгөөд Засаг даргын тамгын газар хандаж Монгол, ОХУ-ын хил орчмын аль нэгэн бүс нутагт багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах санал дэвшүүлсэн байна. "Ийм боломж мэдээж байгаа. Монгол Улсын сургуулиудтай холбоо тогтоож орос хэлний багш нарын дунд сургалт явуулах сонирхолтой Эрхүү муж, Буриад улсын их дээд сургуулиудтай бид маш нягт сайн харилцаатай ажиллаж байгаа юм" хэмээн Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгч В. Кильпякова онцлоод орос хэлний монгол багш нарын сургалтыг явуулах ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. "Жил бүр Оросын бүс нутагт суралцаж байгаа монголын оюутнуудын тоо нэмэгдэж тэдний орос хэлний мэдлэг чухамхүү дунд сургуулиас нь эхэлж буй тул сургалтын чанарыг дээшлүүлэх нь өнөө цагийн тулгамдсан бөгөөд зөв зорилт мөн юм" гэлээ. Улаанбаатар дахь Русский Домд хийсэн ажлын уулзалтын явцад Архангай аймгийн засаг дарга тус бүсийн залуучуудын байгууллагуудыг орос-монголын хамтын төсөл түүний дотор сайн дурынхан, эх оронч хөдөлгөөнийхөн, оюутан, сурагчдыг оролцуулан ажиллуулахад бэлэн байгаагаа онцлон илэрхийллээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14