Dark Light
Нийгэм | 2022-07-01

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хаалттай хэлэлцэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

10.00 цагт “Их хуралдай” танхим

· Хуулийн төсөл эцэслэн батална

· Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/

· Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2022.06.27- ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, хаалттай/

· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын 9 гишүүн 2022.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ /

· Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.14-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2021.05.21-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг 2021.07.05-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

· Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

14.00 цагт Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

15.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/

“Их Эзэн Чингис хаан” танхим

16.00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

17.00 цагт Инновац цахим бодлогын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/

“Их Эзэн Чингис хаан” танхим


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19