Dark Light
Нийгэм | 2022-07-01

Өнөөдөр НИТХ-аар LRT төслийн талаар хэлэлцэнэ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу Улаанбаатарт баригдах LRT буюу хөнгөн галт тэрэгний нийт замын урт нь 49.4 км бөгөөд гурван чиглэлд тавихаар төлөвлөжээ. Эхний ээлжинд зөвхөн нэгдүгээр шугамыг барьж,2024 онд ашиглалтад оруулахаар тооцож байгаа юм.

Нэгдүгээр шугам:

Буянт-Ухаа 2 хорооллоос Нисэх-Яармагийн (Наадамчдын зам)-ын дагуу Чингисийн өргөн чөлөө, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, зүүн дөрвөн зам, Сансарын тойрог хүртэл 18.1 км хоёр урсгалтай тулгуурт байгууламж бүхий суурь бүтцийг байгуулна. Гүүрэн хэсэг нь 13.6 км, газар дээрх хэсэг нь 4.5 км үргэлжилнэ. Нийт 15 зогсоол болон 11 гүүрэн тулгуурт буудал, үүний 4 нь газрын түвшний буудал байхаар төлөвлөсөн байна. 

Нэгдүгээр шугамын нийт төсөвт өртөг 926.1 сая ам.доллар байгаагаас 55 хувь болох 510 сая ам.долларын эх үүсвэрт Засгийн газрын өрийн баталгаа гаргана гэж тооцжээ. Засгийн газрын өрийн баталгаа гаргаснаар зээлийн эх үүсвэрийг шуурхай бөгөөд бага хүүтэйгээр авах боломж бүрдэж, төслийг төлөвлөсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлэх ач холбогдолтой гэжээ. Нийслэл Улаанбаатар хотын зүгээс төслийн нэгдүгээр үе шатны санхүүжилтийн урьдчилгаа 15 хувь буюу 138.9 сая ам.долларыг олон улсын банк санхүүгийн байгууллагатай хамтран бүрдүүлэх бол үлдэгдэл санхүүжилтийг Нийслэл өөрийн орлогоос үе шаттай эргэн төлөхөөр төлөвлөсөн аж.

Арилжааны нөхцөлтэй зээлийн хувьд зээлийн үндсэн төлбөр төлөх хугацаа 12 хүртэлх жил байхаар хүлээгдэж байна. Харин анхны хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа нь 28 жил байхаар ТЭЗҮ-д тусгажээ. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын түгжрэл 25 хувиар буурна гэж Нийслэлийн Засаг даргын тамгын газар үзэж байгаа юм. 

Энэхүү төслийг хариуцан ажиллах “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК байгуулаад байгаа бөгөөд төслийн ерөнхий гүйцэтгэгчээр гаднын компани, туслан гүйцэтгэгчээр үндэсний компаниудыг оролцуулахаар төлөвлөсөн байна. 

Өнөөдөр тус асуудлыг НИТХ-аар хэлэлцэн шийдвэрлэх юм. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14