Өнөөдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж байна. Тус хурлаар LRT буюу баганан тулгуурт хөнгөн галт тэрэгний төслийн танилцуулга болон Авто зам ашигласны төлбөр, Авто зогсоолын талаар авах зарим арга хэмжээний тухай гэх мэт 10 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.
Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгийн тус танилцуулгаас үзэхэд:
Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд иргэд хотын төвөөр автомашинтай зорчихдоо км тутам 15 төгрөгийг замын хөгжлийн санд тушаана мөн авто зогсоолын төлбөрийн доод хэмжээг нэмэгдүүлэн 4 цагаас дээш машинаа байрлуулсан тохиолдолд нэг цагт 4500-аас дээш төгрөгийг төлөх зохицуулалтыг оруулах санал гаргажээ.
Мөн Улаанбаатар хотод шинэ машины дугаар олголтыг 10 мянган ширхэгээр хязгаарлаж, дуудлага худалдаанд оруулах саналыг оруулсан байна.
АДМИН








Нийгэм







