Dark Light
Нийгэм | 2022-07-01

Д.Ганбат гишүүн УИХ дахь АН-ын бүлгийг тарааж буйгаа мэдэгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ дахь Ардчилсан намын бүлэг бүлгийн даргаа огцруулах хүсэлт гаргасан ч хууль эрх зүйн хүрээнд боломжгүй нөхцөл байдалд байсан. Тиймээс УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын есөн гишүүд УИХ дахь нам, эвслийн бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилдог болох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн сард өргөн барьсан. Тус хуулийн төслийг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн батлах юм. 

Харин уг хуулийг батлахаас өмнө УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өөрийн хүсэлтээр бүлгийн даргаас чөлөөлөгдөн, бүлгээс гарч буйгаа мэдэгдлээ. Мөн АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр УИХ дахь АН-ын бүлгийг тарааж буйг мэдэгдлээ.

Бүлгийн дарга Д.Ганбат:

“УИХ-ын сонгуулийн тухай хуульд 8-аас доошгүй санал авсан нам, эвсэл бүлэг байгуулна гэж заасан байдаг. Харин гишүүн бүлгээс гарахад үлдсэн гишүүдийн тоо 8-аас бага бол бүлгийг тараана гэж заасан. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагаа үүгээр дуусгавар болж байгааг мэдэгдэж байна” гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22