Dark Light
Нийгэм | 2022-07-01

"Оролцоо" төслийн бүртгэл нээгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөдөлмөр эрхлэх хүсэл, эрмэлзэлтэй, 18-34 насны залуус та бүхнийг ажил хөдөлмөрт уриалж, урамшуулж, сургаж, дадлагажуулж, ажлын байранд зуучлах "Оролцоо" төслийн бүртгэл явагдаж байна. 

Дээрх шалгуур хангасан залуучууд 2022 оны 07 дугаар сарын 1-ний  өдрөөс 22-ны хооронд WWW.E-MONGOLIA.MN-ээр бүртгүүлээрэй. 

WWW.E-MONGOLIA.MN цахим системээр бүртгүүлэх боломжгүй залуучууд: 

Нийслэлд Нийслэлийн төр захиргааны нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд, орон нутагт 21 аймаг, 330 суманд байрлах төр захиргааны нэг цэгийн үйлчилгээний  WWW.E-MONGOLIA.MN  цахим системийн операторуудад хандан бүртгүүлэх боломжтой. 

Мөн аймаг, дүүрэг, сумын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүд, тэдгээрийн албан хаагчдын тусламжтайгаар WWW.E-MONGOLIA.MN цахим системд нэвтрэн орж бүртгүүлнэ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19