Dark Light
Нийгэм | 2022-07-01

17 давхраас үсэрсэн эрэгтэйг эмнэлэгт хүргэжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хот Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Ард-Аюушийн өргөн чөлөө, ... дугаар гудамжинд баригдаж байгаа 18 давхар барилгын 17 дугаар давхрын цонхоор хүн үсэрч амиа хорлох гэж байна гэсэн дуудлагыг 6 сарын 30-ны өдрийн 22:30 цагт Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ. Шуурхай баг 5 км замыг туулан 22:39 цагт очиход Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны оршин суугч иргэн Н /28 настай, эрэгтэй/ амиа хорлох гэж байсан тул 18 дугаар давхраас доош бууж аврах ажиллагааг явуулах үед тухайн иргэн 17 дугаар давхраас үсэрч 14 дүгээр давхрын торон хаалтан дээр унаж бэртсэн /зүүн түнх мултарсан, аарцаг цээж, нуруу бэртэлтэй/ байхад нь буулгаж ГССҮТ-д 23:36 цагт хүргэжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19