Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ... дугаар багийн “Зуун-Умай” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 23 км, сумын төвөөс хойд зүгт 13 км/-т автомашины бүхээгний хэсэгт хүн дарагдсан тухай дуудлагыг 6 сарын 30-ны өдрийн 21:30 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид 23 км замыг туулан 22:18 цагт очиход Дорноговь аймгийн Сайншанд сумаас Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын чиглэлд зорчин явсан иргэн Э/49 настай, эрэгтэй/ ... загварын ачааны автомашинд засвар үйлчилгээ хийж байхдаа бүхээгт дарагдаж нас барсан байсныг 21 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчид шилжүүлэн өгсөн байна.
Нийгэм | 2022-07-01
Сэтгэгдэл бичих