Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Дэлгэрмөрөн" /аймгийн төвөөс урд зүгт 7 км/-т Дэлгэрмөрөн голд цогцос байна гэсэн дуудлага мэдээлэл 6 сарын 30-ны өдрийн 17:36 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 9 км замыг туулан 18:05 цагт очиж “Дэлгэрмөрөн” голын уснаас нэр, нас тодорхойгүй эмэгтэй хүний цогцсыг 20 минут ажиллаж гарган, аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн даргад шилжүүлэн өгсөн байна.
Нийгэм | 2022-07-01
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм








