Dark Light
Нийгэм | 2022-07-01

191.1 тэрбум төгрөгийн зээл бүрэн төлөгдөж дууслаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн ангилалд ороод байсан "Кью-Эс-Си" компани өр болон бусад асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хйилээ.

Сангийн сайд Б.Жавхлан: "Хөгжлийн банкны чанаргүй зээлийн ангилалд ороод байсан "Кью-Эс-Си" компани  191.1 тэрбум төгрөгийн зээл  мөнгөн хөрөнгөөр бүрэн төлөгдөж дууслаа.

Ингэснээр Хөгжлийн банкинд 485 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдөв.  Зээл төлөгдсөнөөр Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл Засгийн газрынхтай адил тогтвортой хэвээр үлдлээ. Энэ нь эдийн засгийн хүнд  үед Засгийн газрын өрийн менежмент үр дүнтэй байна гэдгийг гадаад зах зээл үнэллээ.  Улмаар 2023 онд  Самурай, Евро бондын өрийг төлөхөд эрсдэлгүй болж байна.

Мөн түүнчлэн  хөгжлийн банканд зээлжих зэрэглэлийн үнэлгээ хийдэг олон улсын агентлаг тус банкны зээлжих зэрэглэлийг Засгийн газрынхтай адилхан буюу хэвээр үлдээсэн. Энэ нь тогтвортой буюу ВВ гэсэн үнэлгээ. 2023 оны есдүгээр сард төлөгдөх ёстой байсан Евро бондын 500 сая ам.доллар, 2023 оны 12 дугаар сард төлөгдөх Засгийн газрын баталгаатай Самурай бондын эрсдэлээс тодорхой хэмжээнд гарч байна" гэв . 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22