Тулгар төрийн 2230, 2231, Их монгол улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100,101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөрийг хүргэж байна.
7 сарын 8-ны Баасан гараг
Сурын талбай
09.00-18.00 цагт Буриад сурын харваа
7 сарын 9 Бямба гараг
Шагайн асар
08.00-18.00 цагт Үндэсний Шагайн харвааны эхний хэсгийн тоглолт
Сурын талбай
09.00-19.00 цагт Өсвөр үе, балчир насны хүүхдийн харваа
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
11.00-18.00 цагт Үндэсний их баяр наадамд зориулсан “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэн
Жанжин Д.Сүхбаатарын талбайд
11.00-18.00 цагт Үндэсний их баяр наадамд зориулсан “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэн
11.30-21.00 цагт “Дээлтэй Монгол” наадам
Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад, дотоодод сурталчлан таниулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилготой "Дээлтэй Монгол" наадам.
Төв цэнгэлдэх хүрээлэн
11.00-18.00 цагт Үндэсний их баяр наадамд зориулсан “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэн
Монголын урчуудын эвлэл
12.00 цагт "Монголын сайхан орноор" уран зургийн үзэсгэлэн
7 сарын 10-ны Ням гараг
Жанжин Д.Сүхбаатарын талбайд
10.00-11.30 цагт Төрийн далбааны өдөрт зориулсан Хүндэтгэлийн ажиллагаа, Цэргийн зэвсэгт хүчний ёслолын жагсаал
13.00-13.15 цагт Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол
13.15.-13.30 цагт Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслол болно.
19.00 цагт Төрийн сүлд цэнгүүлэх ёслол болно.
21.00-23.00 цагт Үндэсний их баяр наадмын төрийн “Хүндэтгэлийн концерт”
Бүтэн өдөр "Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэн үргэлжилнэ.
Хүй долоон худаг
07.00-11.00 цагт Хязаалан насны хурдан морьдын уралдаан
12.00-15.00 цагт Шүдлэн насны морьдын уралдаан
Шагайн асар
08.00-22.00 цагт Үндэсний Шагайн харвааны хэсгийн тоглолт
Сурын талбай
08.30-14.30 цагт Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг
14.30-20.30 цагт Үндэсний сурын хана харвааны дунд өрөг
Нийслэлийн соёлын төв өргөө
15.00-17.00 цагт Үндэсний их баяр наадмын төрийн “Хүндэтгэлийн концерт”
7 сарын 11-ний Даваа гараг
Төв цэнгэлдэх хүрээлэн
11.00 цагт “Монгол Бахархал” Үндэсний Их Баяр Наадмын нээлтийн ажиллагаа - Монгол Улсын төрийн тугийг Төрийн ордонгоос Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслол
11.10 цагт “Монгол Бахархал” Үндэсний Их Баяр Наадмын нээлт
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100,101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж, Төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ.
11.20-12.40 цагт “Монгол Бахархал” Үндэсний Их Баяр Наадмын нээлтийн ёслол
Үндэсний бахархал гэдэг нь аливаа улс орон доторх хүндэтгэж бахдсан нийтлэг нэгэн зүйлсийг хэлнэ. Монгол хүн өөрийн төрж өссөн газар нутаг, эх орныхоо түүх соёл, зан заншлаа танин мэдэж, түүгээр бахархан хайрлах нь тухайн улсын иргэн бүрийн хийх хүлээх ёстой үүрэг, хувь хүнээс гарах ёстой ухамсарт үйл юм. Үндэсний бахархалтай байснаар тухайн үндэстнийг урагш алхуулдаг, амьдрах итгэл төрүүлдэг, зориг зүрх, хүслийг бадраадаг. Иймд энэ удаагийн үндэсний их баярын соёл, урлагийн арга хэмжээг “Монгол бахархал” нэрийн дор Монгол хүн, Монгол үндэстэн, Монголын ирээдүй, дөрвөн улирал, нүүдэлчин Монгол, хүн байгалийн хүйн холбоо, Монгол хэл бичиг, Монголчууд биднийг дэлхийд таниулсан ололт амжилтууд, өв соёл, түүхэн уламжлал зэрэг агуулгаар илтгэн харуулна.
13.00-17.30 цагт Үндэсний хүчит бөхийн барилдааны нэгийн даваа
17.30-21.30 цагт Үндэсний хүчит бөхийн барилдаан хоёрын даваа
17.30-19.30 цагт Өсвөрийн бөхийн барилдааны хоёрын даваа
Хүй 7 худаг
07.00-11.00 цагт Азарга насны морьдын уралдаан
09.00-18.00 цагт “Хөхүүрийн айраг” наадам Азарга насны морьдын уралдаан
14.00-15.30 цагт Соёлын наадмын арга хэмжээний нээлт эхэлнэ.
10.00-18.15 цагт Соёлын наадмын арга хэмжээний үйл ажиллагаа үргэлжилнэ.
12.00-15.00 цагт Их насны хурдан морьдын уралдаан
14.00-15.00 цагт Хүй долоо худгийн наадмын нээлтийн ажиллагаа “Соёлын наадам” /тусгай хөтөлбөрөөр/
21.00-23.00 цагт “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн Урлагийн тоглолт үргэлжилнэ.
Д.Сүхбаатарын талбайд
09.30 цагт Mонгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол эхэлнэ.
23.00 цагт Үндэсний их баяр наадмын “Ёслолын буудлага”
Сурын талбайд
14.30-17.30 цагт Үндэсний сурын хана харвааны адаг өрөг
13.30-14.00 цагт Mонгол Улсын Ерөнхийлөгч сум тавих
17.30-21.30 цагт Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг
17.30-21.30 цагт Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг
Шагайн асарт
08.00-11.00 цагт Үндэсний Шагайн харвааны хэсгийн тоглолт
11.40-12.40 цагт Үндэсний Шагайн харвааны нээлт
13.00-22.00 цагт Үндэсний Шагайн харвааны хэсгийн тоглолт
Монголын урчуудын эвлэлд
14.00 цагт "Монголын сайхан орноор" уран зургийн үзэсгэлэн
7 сарын 12-ны Мягмар гараг
Төв цэнгэлдэх хүрээлэн
09.00-11.30 цагт Үндэсний бөхийн барилдааны гурвын даваа
09.00-11.30 цагт Өсвөрийн бөхийн гурвын даваа
11.30-14.30 цагт Үндэсний бөхийн барилдааны дөрвийн даваа
11.30-14.30 цагт Өсвөрийн бөхийн дөрвийн даваа
15.00-17.00 цагт Үндэсний бөхийн барилдааны тавын даваа
15.00-17.00 цагт Өсвөрийн бөхийн тавын даваа
17.00-18.00 цагт Хурдан морины уралдааны Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулах ёслол
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна.
18.00-19.30 цагт Үндэсний бөхийн барилдааны зургаагийн даваа
18.00-19.30 цагт Өсвөрийн бөхийн зургаагийн даваа
19.30-19.50 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, энгэрийн тэмдэг гардуулна.
19.30-20.30 цагт Үндэсний бөхийн барилдааны долоогийн даваа
19.30-20.30 цагт Өсвөрийн бөхийн долоогийн даваа
20.30-20.40 цагт Үндэсний бөхийн барилдаанд "Начин, харцага" цолны болзол хангасан бөхчүүдэд MУ-ын Ерөнхийлөгч батламж гардуулна.
20.40-20.50 цагт Аваргуудад хүндэтгэл үзүүлэх
20.40-21.30 цагт Үндэсний бөхийн барилдааны наймын даваа
21.30-21.40 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний бөхийн барилдаанд "Улсын заан" цолны болзол хангасан бөхчүүдэд цол, энгэрийн тэмдэг, батламж гардуулна.
21.40-22.00 цагт Үндэсний бөхийн барилдааны есийн даваа
22.00-22.10 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний бөхийн барилдаанд "Улсын гарьд" цолны болзол хангасан бөхчүүдэд цол, энгэрийн тэмдэг, батламж гардуулна.
22.00-22.30 цагт Үндэсний бөхийн барилдааны арвын даваа
22.30-22.40 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхөд цол, энгэрийн тэмдэг, батламж гардуулна.
22.40-23.00 цагт “Монгол Бахархал” Үндэсний Их Баяр Наадмын хаалтын ажиллагаа
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100,101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хааж үг хэлнэ.
23.00 цагт “Монгол Бахархал” Үндэсний Их Баяр Наадмын хаалтын ажиллагаа Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол
Хүй долоон худаг
10.00-14.00 цагт Соёолон насны хурдан морьдын уралдаан
12.00-14.00 цагт Дааганы хурдан морьдын уралдаан
21.00-23.00 цагт “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн
Сүхбаатарын талбай
0.00 цагт Mонгол Улсын Төрийн тугийг Засгийн газрын ордон руу залах ёслол болно.
Сурын талбай
08.00-12.00 цагт Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг
12.00-14.00 цагт Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг
14.10-14.30 цагт Үндэсний сурын түрүү тодруулах 16 харваачийн шигшээ харваа
Шигшээ харваа үргэлжилнэ.
15.10-15.20 цагт Үндэсний сурын түрүүд цол, шагнал гардуулах ёслол
Шагайн асарт
08.00-11.00 цагт Үндэсний Шагайн харвааны хагас шигшээ тоглолт
11.00-14.00 цагт Үндэсний Шагайн харвааны үзүүр, түрүүний тоглолт
14.00-15.30 цагт Үндэсний Шагайн харвааны шөвгийн 8-д үлдсэн баг, харваачдад шагнал гардуулах ёслол
Монголын урчуудын эвлэл
15.00 цагт"Монголын сайхан орноор" уран зургийн үзэсгэлэн
7 сарын 13-ны Лхагва гараг
Хүй 7 худаг
07.30-08.30 цагт Эрлийз /сонгомол/ бага насны морьдын уралдаан
09.00-11.30 цагт Эрлийз /сонгомол/ дунд насны морьдын уралдаан
12.00-12.10 цагт Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан уяачдын наадмыг нээнэ.
12.10-12.30 цагт Уяачдын наадмын нээлтэд зориулсан урлагийн тоглолт / тусгай хөтөлбөрөөр /
12.00-15.00 цагт Эрлийз /сонгомол/дээд насны морьдын уралдаан
12.30-14.30 цагт Уяачдын наадмын Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа
14.30-14.50 цагт Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.
14.50-15.50 цагт Уяачдын наадмын Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа
15.50-16.00 цагт Уяачдын наадмын Урлагийн тоглолт
16.00-17.00 цагт Уяачдын наадмын Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа
17.00-17.10 цагт Уяачдын наадмын Урлагийн тоглолт
17.10-17.30 цагт Уяачдын наадмын Хүчит бөхийн барилдааны тавын даваа
17.30-17.50 цагт Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж шагнал гардуулах ёслол
17.50-18.10 цагт Уяачдын наадмын Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа
18.10-18.30 цагт Уяачдын наадмын Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа
18.30-18.50 цагт Уяачдын наадмын Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулах ёслол
18.50-19.00 цагт Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны дарга, Бригадын генерал Д.Ганхуяг Уяачдын наадмыг хаана.
АДМИН








Нийгэм








