Dark Light
Нийгэм | 2022-07-01

"Түмэн шувуут" ХХК 30 тонн органик бордоо хандивлалаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Үндэсний үйлдвэрлэгч "Түмэн шувуут" ХХК “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн тарьж, арчлан ургуулж буй 170 мянган мод, 60 га талбайн зүлгэнд зориулж 30 тонн органик бордоо хандивлалаа. 

Аз жаргалыг үйлдвэрлэгч ”Түмэн шувуут” ХХК нь анх 2004 онд үйл ажиллагаагаа эхэлснээр Монгол Улсын дотоодын өндөгний үйлдвэрлэлийн 30 гаруй хувийг дангаараа бэлтгэн нийлүүлж байна. Шувууны аж ахуй нь хуучнаар Шувуун фабрикт байрлан, 18 га газар, 13000 м2  талбай бүхий үйлдвэрийн барилга байгууламжтай ба нийт 350.000 өндөглөгч тахиатай, нэг ээлжиндээ 80.000 толгой дэгдээхэй бойжуулах, 153.600 ширхэг өндөг дарах хүчин чадал бүхий инкубаторын цехтэй. Мөн өдөрт 200.000 ширхэг өндөг үйлдвэрлэн худалдан борлуулдаг бөгөөд орчин үеийн техник технологийг нэвтрүүлсэн бүрэн автомажсан тоног төхөөрөмжтэй үйлдвэр юм.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14