Dark Light
Нийгэм | 2022-07-01

Сүүлийн 3 жилд 0-18 насны 133 хүүхэд усанд живж энджээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Осол гэмтэл нь дэлхий дахинаа нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод осол гэмтлээс урьдчилан сэргийлж  5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 25 хувиар бууруулах, охид, эмэгтэйчүүдийн хүүхдийн хүчирхийллийг арилгах, зам тээврийн ослын нас баралтыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүлэн ажиллахыг  улс орнуудад зөвлөж байна. 

Осол гэмтлээс шалтгаалсан нас баралтыг эндэх ёсгүй эндэгдэл буюу урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой эндэгдэл хэмээн үздэг. 

Монгол улсад нийт осол гэмтлийн 86.6 хувийг санамсаргүй осол гэмтэл эзэлдэг бол 13.4 хувийг  санаатай осол гэмтлээс үүдсэн осол гэмтэл эзэлдэг.

Монгол улсын осол гэмтлийн шалтгаант өвчлөл 2021 оны байдлаар 142442 осол гэмтлийн шинэ тохиолдол, нас баралт 3026 тохиолдол бүртгэгдсэн. Осол гэмтэлд өртсөн нийт тохиолдлын 61 хувь нь эрэгтэй, 39 хувь нь эмэгтэй байна. Осол гэмтлийн тэргүүлэх шалтгаанаар уналт 42.0 хувь, амьгүй механик хүчинд өртөх 17.5 хувь, зам тээврийн осол 11.2 хувь, хүчирхийлэл 9.7 хувь,  амьтай механик хүчинд өртөх 7.7 хувь эзэлж байна. Насны хувьд 5 хүртэлх нас, 25-29 насанд тохиолдлын түвшин өндөр байна

Осол гэмтлээс үүдэлтэй нас баралтын 33.6 хувь санамсаргүй хордох, хорт бодист өртөх, 15.9 хувь амиа хорлолт, 15.5 хувь зам тээврийн осол, 6.9 хувь хүчирхийлэл, уналт тус тус тэргүүлж байна. 

Манай улсын хувьд 0-14 насны хүүхдийн гэнэтийн ослоос үүдэлтэй эндэгдлийн тэргүүлэх шалтгааны нэг нь усанд санамсаргүй живэх тохиолдол байна.  

Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар усанд живэх тохиолдлоор 416  хүн бүртгэгдсэнээс 353 нь амь насаа алдсан байна. Үүнээс 0-18 насны 133 хүүхэд буюу 36.4 хувь нь усанд живж амь насаа алдсан байна. Усанд живэх тохиолдлын 47.1 хувь нь байгалийн тогтсон усанд живсэн байна. 

2022 оны эхний 5 сарын байдлаар усанд живэлтээр 12 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 12 хүн нас барсан байна. Үүнээс 0-9 насны 5 хүүхэд 10-с дээш  насны 2 хүүхэд , 18 -с дээш насны 5 хүн амь насаа алдсан  байна. 

Сүүлийн 3 жилийн байдлаар болон 2022 оны эхний 5 сарын байдлаар :

Могойд хатгуулж гэмтсэн тохиолдол сүүлийн 3 жилийн байдлаар 371 хүн хатгуулж эмнэлэгт хандсан байна. Үүнээс нас барсан 6 байна. Насны ангиллаар авч үзвэл 0-9 нас 129 буюу 34.8 хувь, 10-19 нас 34 буюу 9.2  хувь эзэлж байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14