Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Бэлхийн дугаар тоотод хулгай орсон байна” гэх дуудлага, мэдээлэл ирсэн.
Дуудлага, мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид шалгахад иргэн "Б"-ийн орон, байрнаас 39 настай "А" гэгч нь үнэ бүхий зүйлс хулгайлсан үйлдлийг шуурхай илрүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Та өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө найдвартай хаалга цоож, цонхны хаалт хийх, хөршийн хяналтын холбоогоо сайжруулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.