Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүдийн хамт Сүхбаатар аймагт ажиллаж байна.
Ерөнхий сайд Сүхбаатар аймгийн залуустай уулзаж улс орны хөгжил, ирээдүйн боломж, залуусын оролцоо зэрэг олон сэдвээр ярилцлаа.
Тус аймаг 30 гаруй мянган залуустай. Залуусын хувьд орон нутагт ажиллаж, амьдрах эдийн засгийн таатай нөхцөлийг бий болгох, дэмжих, тэгш боломж, шударга ёсны асуудлыг хөндөж байлаа. Ерөнхий сайд хот хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг хангахын тулд цалин урамшууллыг орон нутагт түлхүү нэмэх бодлого баримтлах, залуус орон нутагт ажиллавал дэмжлэг үзүүлдэг механизмыг бий болгох зэрэгт Засгийн газар анхаарч ажиллаж буйг хэллээ. Авлига албан тушаалын гэмт хэрэгтэй хийж буй тэмцэл, үр дүн, үүнд иргэдийн оролцоо чухал байгааг тэрбээр мөн онцоллоо.
Үргэлжлүүлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аймгийн иргэдтэй уулзаж Засгийн газрын бодлого үйл ажиллагааг танилцуулж, санаа бодлыг нь сонсоно.