Dark Light
Нийгэм | 2022-07-02

Соёлын сайд Ч.Номин Сүхбаатар аймагт ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд орон нутагт ажиллаж, Шинэ сэргэлтийн бодлого, улс орны чанартай бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, орон нутгийн иргэдтэй уулзаж байгаа юм.

Энэ хүрээнд, энэ сарын 2-4-ний өдрүүдэд Засгийн газрын гишүүд зүүн аймгуудад ажиллахаар өнөөдөр Сүхбаатар аймагт хүрэлцэн ирлээ.

Улмаар сайд нар өөрсдийн харьяалах асуудлаар аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзаж, зарим асуудлыг шийдвэрлэж байгаа юм.

Энэ хүрээнд, Соёлын сайд Ч.Номин өнөөдөр Аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа, Аймгийн иргэдийн хурлын дарга Д.Хосбаяр нартай уулзаж, Соёлын салбарын шинэ сэргэлтийн бодлого, аймаг орон нутгийн соёлын хүртээмж, салбарын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтын эхэнд, орон нутгийн удирдлагууд Соёлын яамыг, аймагт соёл, урлагийн газрыг байгуулсан нь үр дүнгээ өгч, соёлын хүртээмж урьд байгаагүйгээр нэмэгдэж байгаа талаар хэлсэн бөгөөд аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт орон нутгийн иргэдийн соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх олон арга хэмжээ тусгагдсан талаар танилцууллаа.

Тухайлбал, аймгийн ИТХ Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Соёлын яамны стратеги төлөвлөгөөний дагуу Соёл урлагийн хөгжлийн хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа юм байна.

Гэсэн ч Сүхбаатар аймаг нь өнөөдрийг хүртэл аймгийн соёлын ордонгүй, номын сан нь театрын байранд хамт байрладаг, угсаатны зүйн музей нь зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг зэрэг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал тудгамдаж байгаа юм байна.

Соёлын сайд Ч.Номин аймгийн хэмжээнд Соёлын яамны бодлого, чиглэлийг сайтар дэмжиж байгаад талархаж буйгаа хэлж, соёлын байгууламж нь шинэ хуучнаас үл шалтгаалан соёлын үйлчилгээ, эрэлтийг бий болгох ёстой талаар сануулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо.

Мөн аль ч салбарын хөрөнгө оруулалтын төсвийг батлуулах, нэмэгдүүлэхэд тодорхой төсөл, ТЭЗҮ хэрэгтэй тул хууль дүрмийн дагуу соёлын байгууламжуудын холбогдох зураг төслийг хийж дуусах ёстойг санууллаа.

Уулзалтын дараа Соёлын сайд аймгийн соёл урлагийн салбарын удирдлагууд, соёлын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав.

Аймгийн хэмжээнд Хөгжимт жүжгийн театр, Угсаатны зүйн музей, Нийтийн номын сан, 12 сумын соёлын төвд 180 гаруй албан хаагч ажилладаг бөгөөд 2022 оны 1-р сараас эхлэн Соёл, урлагийн газар байгуулагдан ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14