Dark Light
Нийгэм | 2022-07-03

Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил хийж байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Ойн хөнөөлт шавж, өвчний судалгааны ажлыг аймгийн хэмжээнд ойн сан бүхий 15 сумын 800.0 мянган га талбайд гүйцэтгэлээ. 2022 оны хаврын судалгааны ажлын дүнгээс үзэхэд 15 сумын 245.8 мянган га талбайд ойн хөнөөлт шавж тархсан,  үүнээс 180.0 мянган га талбай нь хөнөөлийн голомттой байна.

Аймгийн хэмжээнд ойн хөнөөлт шавжийн хөнөөлийн голомттой талбайн хэмжээг багасгах, ойг хамгаалах зорилгоор байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал, байгалийн нөөц ашигласны төлбөрийн давсан орлого, орон нутгийн хөгжлийн сан, малын тоо толгойд татвар ногдуулсаны олсон орлогын тодорхой хувиас 321,033,750 төгрөгийг шийдвэрлэж нийт 13165 га талбайд гүйцэтгүүлэхээс үүргийн шүршигч багаж ашиглан Тариат, Өндөр-Улаан, Жаргалант, Эрдэнэмандал, Хайрхан, Төвшрүүлэх, Цэнхэр сумдын хэмжээнд 6775 га талбайд тэмцлийн ажлыг гүйцэтгүүллээ. Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна.

Орон нутгийн төсвөөс шийдвэрлэсэн санхүүжилт хөнөөлт шавжтай талбайд тэмцэл хийхэд хангалтгүй байгаа тул Ихтамир, Жаргалант, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Хайрхан, Батцэнгэл, Өлзийт, Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Булган сумдын ойн санд тэмцлийн ажил хийх арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон ойн мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Архангай аймгийн БОАЖГ

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14