Dark Light
Нийгэм | 2022-07-04

Триатлоны аваргуудыг "Ард" койноор шагнана

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Тэсвэр хатуужлын спорт-триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 7-8-нд Архангай аймгийн Өгийнуурт болох юм. Тэмцээн элит, холимог багийн буухиа, өсвөр үеийн U19, U15 нас болон сонирхогчдын ангиллаар явагдах бөгөөд одоогоор 230 гаруй тамирчид Ард триатлон-2022 УАШТ-д оролцохоо илэрхийлж бүртгүүлээд байна. Элит, өсвөр үеийн U19 нас, сонирхогчдын Age group ангиллын тамирчид 500 метр сэлж, 15 км дугуй жийж, 5 км гүйж уралдах бол өсвөр үеийн U15 насныхан 250 метр сэлж, 5 км дугуйгаар, 1,5 км гүйж барианд орно. Мөн тэмцээний үеэр эхлэн хичээллэгчид, сонирхогчдын дунд Try-Tri ойрын зайн тэмцээнийг зохион байгуулж, триатлоны спортын зах зухаас сонирхуулахаар төлөвлөжээ.

Триатлоны УАШТ-ий ерөнхий ивээн тэтгэгчээр "Ард" санхүүгийн нэгдэл ажиллаж, эхний байрт шалгарсан тамирчдыг "Ард" койноор мялаах юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14