Хан-Уул дүүргийн 15-р хороо Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц болон Баянзүрх дүүргийн 36-р хороо Соёолж төвийн нүхэн гарцын сувгийн бетон тагийг хүчитгэн хөндлөн шүүр болгон засварлалаа.
Даацын хөндлөн шүүр тавьсанаар борооны усыг чөлөөтэй урсах боломжийг үүсгэж нүхэн гарцанд ус тогтдог асуудал шийдэгдэж, замын зорчих хэсэгт хөдөлгөөн саарах, аваар осол гарах эрсдэлийг бууруулах өндөр ач холбогдолтой юм.