Dark Light
Нийгэм | 2022-07-04

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр зам усанд автжээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Их хэмжээний борооны улмаас Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр зам усанд автсан байна. Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаар өчигдөр /2022.07.03/ 18:00 цагийн үед их хэмжээний бороо орж, Хоолт-Цагаанхяр хоорондын замын 476 дугаар км-ийн хоёрдугаар зуут усанд автан угаагдсаны улмаас Улаанбаатар-Замын-Үүдийн зорчигчийн 276 дугаар галт тэргийг Хоолт зөрлөгт зогсоож галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ шуурхай авсан байна. Мөн үерийн усанд угаагдсан замыг яаралтай сэргээн засаж галт тэрэгний хөдөлгөөнийг нээхээр Улаанбаатар төмөр замын /УБТЗ/ удирдлага болон 60 гаруй замчид газар дээр нь ажиллаж замыг шөнийн 01:00 цагийн орчимд сэргээн засаж, галт тэрэгний хөдөлгөөнийг нээх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа талаар УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгээс мэдээллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14