Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 703 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 448 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Хүний амь нас хохирсон, хүний биед гэмтэл учирсан 33 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 13 хүн, Орон нутагт 23 хүн гэмтэж бэртэж нийт 36 хүн гэмтэж бэртсэн. Ослын улмаас нийслэлд 4 орон нутагт, 4 хүүхэд гэмтэж бэртсэн байна.
Орон нутагт 7 ослын улмаас 8 хүний амь хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
Явган холбогдсон осол 10 бүртгэгдсэн
Мотоциклтой осол 1 бүртгэгдсэн
Мөргөлдсөн осол 1 бүртгэгдсэн.
Унадаг дугуйтай 2 осол бүртгэгдсэн
Орон нутагт:
Онхолдох хэлбэрээр 15 осол бүртгэгдсэн. 8 хүний амь хохирсон. Үүнээс мотоциклтой замын хөдөлгөөнд оролцож байгаад онхолдох 7 осол бүртгэгдэж 3 хүний амь нас хохирсон байна.
Улсын хэмжээнд гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 374 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодох зөрчил түүний улмаас хүний амь нас хохирол зөрчил анхаарал ихээр татаж байна. Орон нутагт мотоцикл жолоодож яваад онхолдсон 7 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 6 осолд нь мотоциклийн жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон.
Мөн орон нутгийн замд ослын улмаас 2 хүүхэд амь насаа алдсан тохиолдол бүртгэгдсэн байна. Иймд эцэг эх асран хамгаалагчид аялал зугаалгаар орон нутгийн зорьж замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхдээ зөв тээвэрлэж явах, хүүхдийн өсөлт болон биеийн жинд нь тохирсон хамгаалах хэрэгсэл буюу хүүхдийн хамгаалалтын суудлыг ашиглаж явахыг уриалж байна. Жолооч, эцэг эхчүүдийг гаргадаг нийтлэг зөрчил хүүхдийг урьд суудалд өвөр дээр суулгаж авч явах, хойд суудалд эсвэл багажийн хэсэгт ор засаж унтуулах зэргээр буруу тээвэрлэж явснаас болж хүүхэд зам тээврийн ослын улмаас амь нас эрүүл мэндээрээ хохирч байна.
Иргэд жолооч нарт анхааруулж хэлэхэд та бүхэн орон нутгийг зорьж замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг 80км/ц-ийн хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явахыг анхааруулж байна.
“ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ”