Dark Light
Нийгэм | 2022-07-04

Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК цементийн үнийг 15 мянган төгрөгт барина

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Манай улс жилд 1.8 сая тонн цемент хэрэглэдэг. Жилийн хэрэгцээний цементийг дотоодод 4 үйлдвэр буюу “Хөтөл”, “Монцемент”, “Мак Евроцемент”, “Мөнхийн баян гал”, “Налгар түшиг” зэрэг  үйлдвэрүүд бүрэн хангаж байгаа. 

Барилгын материалын худалдааны төвүүдэд МАК, Монцементийн ууттай цементийг 24,000- 25,000₮ (тонн тутам 480,000-500,000₮) борлуулагдаж буй нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 30-40 хувь нэмэгдсэн байна. Бүтээн байгуулалтын улиралд барилгын гол нэр төрлийн бараа огцом нэмэгдсэнд иргэд, ААН-үүд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. 

Харин Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК-иас цементийн үнийн өсөлтийн эсрэг аяныг зарлаж буйгаа мэдэгдлээ. 

Л.Наранбаатар: Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК өөрийн гэрээт борлуулагчдаар дамжуулан захуудаар тодорхой хяналттайгаар, ченжийн гар дамжуулахгүйгээр борлуулалт хийж эхэллээ. Үнийг бид 15,000₮ -өөр тогтоож, байшин барьж буй нэг хүнд 7 хоногт нэг удаа 5 тонн цемент өгөх байдлаар зохицуулалт хийж байна. Өдөрт бид багадаа 50кг-аар савласан 20 мянган ширхэг ууттай цемент УБ -ын 44, Толгойт, Амгалан дахь захуудад борлуулж, айл өрхүүдийг үнийн өсөлтийн дарамтаас гаргана. Цаашлаад энэ долоо хоногтоо Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ аймгийн төвийн барилгын материалын захуудад нийлүүлэлт хийж ууттай цементийг тухайн бүс нутагт 14,000₮ -т барина. Үнийн өсөлтийн эсрэг аян барилгын материалын 44-р зах (гурвалжин)-аас өнөөдөр ийнхүү эхэлж байна хэмээлээ. 

Дашрамд мэдээлэхэд Барилгын зардлын 16 хувийг эзэлдэг цементийн үнэ 30-40 хувь нэмэгдэхээр шинээр баригдах барилгын үнэ 4.8 хувиар өсөх тооцоо гарсан байна. Энэ нь орон сууцны үнэд нөлөөлж улмаар таван хувиар нэмэгдэх дүр зураг харагдаж байгаа юм. Энэ нь цаашлаад инфляц нэмэгдэх хөшүүрэг болохыг эдийн засагчид анхааруулсан юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08