Dark Light
Нийгэм | 2022-07-04

Өтгөн манан татсаны улмаас МИАТ-ын нислэг Буянт-Ухаад газардлаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Засгийн газрын 455 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал нөөц нисэх буудлаар бэлэн байдалд ажиллаж байна. 

Өнөө өглөө “Чингис хаан” олон улсын нисэх буудалд байгалийн онцгой үзэгдэл буюу өтгөн манан бууснаас “МИАТ” ТӨХК-ийн Стамбулаас Улаанбаатар чиглэлийн 254 зорчигчтой B-767 агаарын хөлөг 05 цаг 56 минутад “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан. 

“Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад ороогүй буюу нөөц нисэх буудалгүй байх үед агаарын хөлөг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах боломжгүй болвол ОХУ-ын Эрхүү, БНХАУ-ын Бээжин, Хөх хот болон Солонгос Улсын Сөүл хотууд руу нисэх нөхцөл байдал үүсдэг байсан. Одоо цаг үеийн байдлаас шалтгаалан хоёр хөрш улсын нөөц нисэх буудалд очиж газардах боломжгүй байгаа тул “Буянт-Ухаа” нисэх буудлыг нөөц нисэх буудлаар ашиглахгүй тохиолдолд БНСУ-ын Сөүл хот руу нисэж, Инчеоны нисэх буудалд буухаас өөр аргагүй байдалд орохоор байлаа.  Тухайлбал, Сөүл рүү эргэн нисэхэд “МИАТ” ТӨХК хоёр талдаа нийт 7 цаг орчмын нислэг үйлдэж, зөвхөн нислэгийн зардалд 70 мянган доллар зарцуулдаг байжээ. Үүн дээр зорчигчдыг байрлуулах зэрэг бусад зардал нэмэгдэнэ.

Өөрөөр хэлбэл, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг нөөц нисэх буудлаар ашигласнаар дээрх зардлыг шууд хэмнэж байгаа юм. Мөн олон цагийн нислэг байхгүй болж, зорчигчдын тав тух алдагдахгүй, цаг хугацааг хэмнэж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14