Dark Light
Нийгэм | 2022-07-04

Уран бүтээлчид ХСҮТ-д 260 сая төгрөгийн үнэ бүхий аппарат хандивлалаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

“Big Show” шоуны уран бүтээлчид Хавдар судлалын төвийн үндэсний төвд 260 сая төгрөг бүхий хорт хавдрын эрт илрүүлгийн аппарат хандивлалаа. 

Уран бүтээлчид: “Монголын хошин урлаг, тайз дэлгэцийн хамт олон сайн үйлсийн аянд нэгдэж байна.  Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Ц.Ганбаярын эмчилгээний зардалд зориулсан “Big Show” шоу нэвтрүүлгийг уран бүтээлчид хамтран 6 дугаарыг хийж, 400 мянга гаруй хүнд хүрсэн байна. Хорт хавдар гэх аюулт өвчнөөр олон мянган хүн өвчилж, өдөрт хэдэн зуугаараа амиа алдаж байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ хорт хавдрыг эрт илрүүлгийн тоног төхөөрөмж байхгүй улмаас хүмүүс хожуу хойно нь хорт хавдар гэдэг өвчнөөр оношлогдож байна. Тиймээс уран бүтээлчдийн зүгээс “Big Show”-ны орлогоос  хандивын аянд зориулан 260 сая төгрөг бүхий  хорт хавдрын аппаратыг Хавдар судлалын үндэсний төвд хандивлаж байна. Ард иргэн маань хөшин, залуу гэлтгүй эрүүл мэнддээ анхаарч гурван сардаа нэг удаа заавал эмчилгээ, үйлчилгээ авч байгаарай, эрүүл мэнд эрхэм баян шүү” гэв.   

Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү: “Баяртай боловч гунигтай байдлаар өнөөдөр уулзаж байна. Уран бүтээлчид маань  хамт олныхоо дундаас хавдар гэх өвчнөөр хайртай дотны хүнээ алдсан нь харамсалтай байна. Хорт хавдар гэдэг өвчнөөр дахиж  хэдэн арван хүнийг, хожуу байдлаар бүү алдаасай гэх үүднээс энэхүү аппаратыг хандивлаж байгаад баяртай байна. Энэхүү аппарат нь монголд ганцхан байдаг ба хоёр дахь нь Хавдар судлалын үндэсний төвд ирлээ.  Шинэ техник, тоног төхөөрөмж бий болсноор өдөрт 8-10 төрлийн ажилбар хийгдэж, үр дүн илүү үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна. Мөн хавдрын үе, шатыг эрт илрүүлснээр гэнэтийн  эрсдэлээс урьдчилан сэргийлж, эмчилгээ үйлчилгээ хийж, эмчлэгдэж боломжтой” гэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14