Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Толгодын-Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 320 км, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км/-т аянганаас хээрийн гал түймэр гарсан тухай мэдээлэл 7 сарын 3-ны өдрийн 17:39 цагт аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангид иржээ. Алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж 7 сарын 3-ны өдрийн 20:19 цагт цурманд оруулж, 21:40 цагт бүрэн унтраасан байна.
Нийгэм | 2022-07-04
Сэтгэгдэл бичих