Булган аймгийн Могод сумын Жаргалант багийн “Шанд” гэдэг газар / аймгийн төвөөс баруун урд зүгт 140 км, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км/-т 7 сарын 2-ны өдрийн 16 цагийн орчим хүчтэй салхины улмаас гэр нурсан тухай мэдээллийг 7 сарын 3-ны өдрийн 09:15 цагт хүлээн авсан. Хүчтэй салхинд малчин С-ийн 5 ханатай гэр нурж, эвдэрсэн тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын даргад аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Мөн Булган аймгийн Булган сумын Булган багийн нутагт дэвсгэрт 7 сарын 2-ны өдрийн 18:00 цагийн орчим хүчтэй салхины улмаас 3 айлын байшингийн дээвэр хууларч, хашаа нурсан тухай мэдээллийг 7 сарын 3-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Хүчтэй салхинд иргэн Г-гийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, М-ийн 6х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, хашаа, Б-гийн 6х12 метрийн хэмжээтэй гараашийн дээвэр, хана тус тус нурсан тухай мэдээллийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.