Үндэсний их баяр наадмын зохион байгуулах комисс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга И. Баатархүү : “Баяр наадмын цахим тасалбарыг дамж 400 мянган төгрөгөөр зарж байна гэсэн мэдээлэл цахим орчинд тархаж байна. Энэ мэдээллийн дагуу цагдаагийн ерөнхий газраас шалгаж хийж байгаа. Шалгалтын явцын дараа дэлгэрэнгүй мэдээллийг өгнө. Баяр наадмын тасалбарыг хүртээмжтэй нээлттэйгээр үзэгчдэд хүргэнэ. Нэг хүнд хоёр тасалбар, нэг зогсоолын эрх олгож байна. Төв цэнгэлдэх хүрээлэн 12 мянган хүний суудалтай бөгөөд enaadam.mn сайтад цахимаар борлуулалт хийсэн. Энэ жил Төв цэнгэлдэх болон Хүй долоо хутагт үйл ажиллагаа явуулах эрхийг зөвхөн Аж ахуй нэгжүүдэд зөвшөөрөл олгоно. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах зам, талбайг засаж, ногоон зүлэгжүүлэлтийг хийсэн. Наадамчдад тухгүй байдал үүсгэхгүй гэдэг утгаар эвдэрч, хагарсан суудлын 80 хувийг сольсон ”гэв.
АДМИН







Нийгэм








