Энэ оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 01:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт дээрэмдүүлсэн гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага, мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад 47 настай, эрэгтэй “Б” нь үл таних хүнд гар утсаа дээрэмдүүлсэн байсныг эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж, 19 настай, эрэгтэй “Б” үйлдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иргэд та бүхэн гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа аюулгүй байдалдаа анхаарч, өөрийн өмчийн эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
АДМИН







Нийгэм








