Dark Light
Нийгэм | 2022-07-04

Авто замын ус зайлуулах хоолойг барих сургалт явагдана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчин хамтран “Зам” сургалт, дадлагыг 12 удаа удаагаа зохион байгуулахад бэлэн болжээ. 

       Сургалт, дадлагын төгсгөлийн шатны төлөвлөлтийн хурал 7 дугаар сарын 4-ний өдөр цахимаар зохион байгуулагдаж, Монгол Улсын талаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн Инженерийн дарга, дэд хурандаа Г.Мөнхбат, инженерийн хангалтын офицер, хошууч Б.Батсуурь, гадаад харилцааны офицер, хошууч Б.Лхагвадорж, Япон Улсын талаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Ирики Ёохэй нарын албаныхан хамрагдах бүрэлдэхүүн, сургалтын сэдэв, агуулга, явагдах цаг хугацааг ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрсэн юм. 

      Талууд цаашид сургалтын сэдэв, агуулгыг улам баяжуулж, өөр шинэ түвшинд хүргэх талаар ч санал солилцсон юм.

          “Зам-2022” хамтарсан сургалт, дадлага нь Монгол Улсын Батлан хамгаалах яам, Япон Улсын Батлан хамгаалах яам хоорондын байгуулсан хэлэлцээрээр “Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн салбарын чадавхыг нэмэгдүүлэх” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд цэргийн инженерүүдийг зам барих аргад сурган дадлагажуулах, багшлах бүрэлдэхүүнийг бэлтгэх, мэдлэг ур чадварыг нь нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилгоор 2014 оноос хойш хэрэгжиж байна. 

     Энэ жилийн  сургалтаар авто замын далан, ус зайлуулах байгууламж барих дадлагыг Японы сургагч багш нар цэргийн инженерүүдэд заах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22