Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй хамтран хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, үр нөлөөг дээшлүүлэхэд хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал С.Тойвгоо нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
Хоёр тал хамтран ажиллах хүрээнд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай болон Төрийн бус байгууллагын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэл хамтын ажиллагааг хөгжүүлж, зах зээлд шударга өрсөлдөөнийг дэмжих орчин нөхцөлийг бүрдүүлэх, хэрэглэгчийн боловсролыг дэмжих, соён гэгээрүүлэх, эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлж ажиллах юм.
АДМИН







Нийгэм








