ОХУ-ын Хүрээлэн буй орчны бохирдлыг арилгах эко технологийн судлаач, эрдэмтдийг хүлээн авч уулзлаа.
ГУББГ-ын хамт олон ОХУ-ын Хүрээлэн буй орчны бохирдлыг арилгах эко технологийн судлаач, эрдэмтэдийг хүлээн авч Ахуйн болон үйлдвэрийн бохир усыг усан сан, гол руу нийлүүлэхээс өмнө хүн ба хүрээлэн буй орчныг нян бактериас хамгаалах байгальд ээлтэй байдлаар ашигтай бактерийг үүсгэж усыг цэвэршүүлэх, шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх талаар сургалт мэдээлэл авч, санал солилцож туршлага судалж, цаашид хамтран ажиллах болохоо илэрхийллээ.
Бохир усыг цэвэршүүлэх энэхүү технологийн үндсэн бүтээгдэхүүн нь ТАМИР нэртэй био бэлдмэл юм. Бохир усыг байгальд зайлуулагдахаас өмнө шугам хоолойгоор нэвтэрч байх явцад усыг цэвэршүүлдэг энэ технологи нь гол мөрний бичил биетүүдийг тэжээх ашигтай бактер үүсгэх давуу талтай юм.