Dark Light
Нийгэм | 2022-07-04

8 иргэний 3.016.300 төгрөгийн мөнгөн хохирлыг барагдуулжээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Гомдол гаргасан 20 иргэний асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрсөн долоо хоногт 215 иргэн хандсанаас 115 утсанд 172, чатботод 33, и-баримт аппликейшнд 4, Засгийн газрын “11-11” төвөөс 7 гомдол мэдээлэл ирсэн байна. Гомдол хүсэлт гаргасан 152 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 31 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 1 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, хариуцсан албан тушаалтанд мэдэгдсэн, 5 иргэний гомдол өргөдлөөр шилжиж, 20 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн байна. 

Хэрэглэгчийн мэдээллийн төвд хандсан 8 иргэний 3.016.300 төгрөгийн мөнгөн хохирол барагдуулсан бол 12 иргэний барааг шинээр сольж өгөх, засвар үйлчилгээ үзүүлэх болон бусад байдлаар ирүүлсэн гомдлыг шуурхай шийдвэрлэж ажиллалаа.  

Иргэдээс ирүүлж буй гомдол саналыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээтэй холбоотой 67, контор болон СӨХ-той холбоотой 34, харилцаа холбоотой 15, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээний 8, цахилгаан эрчим хүчний асуудлаар 2, шатахуунтай холбоотой 2, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 6, банк, санхүү, даатгалын асуудлаар 22, барилга 12, боловсрол 8, НӨАТ 7, өрсөлдөөн 3, тасалбартай холбоотой 5, бусад асуудлаар 24 иргэн хандсан байна.  

бичвэр нарын зураг байж магад

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14