Dark Light
Нийгэм | 2022-07-05

Байрны гадна байсан автомашин алдагджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад энэ оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 13:36 цагт “Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны гадна байсан автомашин алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. 

Дуудлага, мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалган иргэн “Д”-ийн эзэмшлийн Ford маркийн автомашиныг Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 17 настай, эрэгтэй “Д” гэгч үйлдсэнийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоол, гэрэлтүүлэгтэй, хяналтын камертай газар байршуулж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22