Dark Light
Нийгэм | 2022-07-05

ЭХЭМҮТ-д элэг шилжүүлэн суулгах хагалгааг нутагшуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

7 настай охинд элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэнтэй холбоотойгоор ЭХЭМҮТ-өөс мэдээлэл хийлээ. 

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш. Алтантуяа : “Олон хүний мэдлэг, ур чадвар, техник технологийн  өндөр түвшинд энэхүү хагалгааг амжилттай хийсэн баярт өдөрт тохиож байна. Энэхүү хагалгаа нь 13 цагийн турш үргэлжилсэн. Одоогоор хүүхдийн биеийн байдал хэвийн сайн байна. Донор болсон ээжийн хувьд мөн биеийн байдал тогтвортой сайжраад эмнэлгээс гарсан байгаа. ЭХЭМҮТ- д элэг шилжүүлэн суулгах хагалгааг нутагшуулна. Дараагийн хагалгааг 10 сард төлөвлөсөн байгаа,  хагалгааг хийхэд багаж  тоног, төхөөрөмж  өртгийн хувьд өндөр гардаг үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн сайд 12,7 тэрбум төгрөгийн санхүүжилт,  болон тоног төхөөрөмжийг хандивласан байгаа. Мөн ЭХЭМҮТ нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, загвар хийц, төрөх ээжүүдэд зориулсан төрөх өрөөг бий болгож өгсөн. Энэхүү хагалгааг амжилттай хийж гүйцэтгэхэд олон хүний ур чадвар, мэдлэг оюун, сэтгэл зүрхээ зориулсан баг хамт олон хамтын хүчээр амжилттай хийлээ цаашид энэ төрлийн хагалгааг эх орондоо нутагшуулахын төлөө ажиллана” гэв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22