Dark Light
Нийгэм | 2022-07-05

Сиднейд үерийн улмаас 50,000 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Австралийн хамгийн том хот Сидней он гарснаас хойш гурав дахь удаагаа үерийн аюулд өртөж байна. Тус хотод дөрөв хоног үргэлжлэн орсон борооны улмаас найман сар орох хэмжээний үерийн ус хуралдаж, 50,000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.

Хотын олон мянган айл эрчим хүчний эх үүсвэрээсээ салж, замууд хаагдаж, барилга байшингууд усанд живжээ. Австрали улс даяар он гарснаас хойш үерийн аюул нүүрлэж, 20 гаруй хүн энэ онд амь эрсэдсэн байна. Амь эрсэдсэн иргэдийн дийлэнх нь Шинэ Өмнөд Уэльс мужийн оршин суугчид байгаа ажээ. 

Сидней хотоос гадна 50 байрлалд ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжилж орон гэрээ орхин явахад бэлдэхийг анхааруулсан байна. Шинэ Өмнөд Уэльс мужийн хөрш зэргэлдээ Хантер, Иллаварра мужуудад ч цаг агаар таагүй байна. 

Австрали улсад үер дагуулж буй Ла Нина цаг агаарын үзэгдэл мягмар гарагаас эхлэн буцна гэж цаг уур судлаачид мэдээлжээ. Уг үзэгдэл нь тус улсад агаарын температурыг унагаж, аадар бороо, хүчтэй салхи шуурга дагуулж байна.

Эх сурвалж: ВВС 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14