Dark Light
Нийгэм | 2022-07-05

2 автомашин мөргөлдөж, 1 хүн амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Ногоон дов” гэдэг газар /аймгийн төвөөс урд 38 км-т, сумын төвөөс урд зүгт 8 км-т/ ачааны автомашин болон суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, суудлын автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 7 сарын 5-ны өдрийн 02:40 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид 60 км замыг туулан 04:30 цагт очиход Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Ш-ын “Норд бенз-ND4250” загварын ачааны автомашин, Өмнөговь аймгийн аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Н-ийн “Рав-4” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, суудлын автомашинд зорчиж явсан 1 том хүн автомашины бүхээгт хавчуулагдаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, Сэргэлэн сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн. /Нас барсан иргэний мэдээллийг тодруулж байна./ 

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19