Dark Light
Нийгэм | 2022-07-05

Альпийн нуруунд цас нурж 10 гаруй уулчин сураггүй болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Италийн хойд нутаг дахь Альпийн нуруунд цасны нуранги болж, багадаа долоон хүн амь эрсдэж, найман уулчин бэртэж, 13 уулчин сураггүй алга болжээ. Аврагчид сураггүй болсон уулчдыг эрэн хайх, аврах ажиллагааг нисдэг тэрэг, дроны тусламжтай явуулж байгаа ч таагүй цаг агаарын улмаас түр завсарлаад байна.

Тус улсын Ерөнхий сайд Марио Драги цаг уурын өөрчлөлтөөс болж уг осол гарсан нь эргэлзээгүй ба дахин ийм осол гаргахгүйн тулд Засгийн газар бүх хүчин чадлаа дайчилна хэмээн өнгөрсөн шөнө мэдэгджээ.

Амиа алдсан долоон хүний гурав нь Италийн уугуул иргэд ба уулчдад зам зааж байсан хоёр хүн амь эрсэдсэн болохыг тогтоосон байна. Итали дахь Альпийн нурууны хамгийн өндөр уул Мармоладагийн энгэрээс аварга том мөс, цас, хадан нуранги замдаа таарсан бүгдийг хаман доошилжээ. 

Цасан нуранги хэрхэн үүссэн нь тодорхойгүй ч аврах албаны хэвлэлийн төлөөлөгч Уолтер Милан ойрын өдрүүдэд цаг агаар онцгой халуун байснаас уулын энгэр хэсгийн цас мөс хайлсан байж болзошгүй гэж үзэж буйгаа мэдэгджээ. Альпийн нурууны орчимд ойрын хоногуудад цельсийн 10 хэм хүртэл дулаарсан байна. 

Эх сурвалж: ВВС, The Guardian


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22