Dark Light
Нийгэм | 2022-07-05

"Оройн дээдийн адислал" тусгай үзэсгэлэнг дэлгэлээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Богд хааны ордон музей нь Дундговь аймгийн музейтэй хамтран “ОРОЙН ДЭЭДИЙН АДИСЛАЛ”  тусгай  үзэсгэлэнг дэглэн үзэгч олондоо зориулан толилуулж байна.

Үзэсгэлэнд Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалагддаг монгол урчуудын  оюун ухаан, билиг авьяасаар бүтсэн гайхамшигт бүтээлүүд дэлгэгдэх болно. 

Дундговь аймгийн түүхт 80 жилийн ойн баярын хүрээнд аймгийн музейгээс “Дундговь шөнийн музей-2022” зохион байгуулж байгаа бөгөөд тус үйл ажиллагааны хүрээнд Богд хаан, Олноо өргөгдсөн монгол улсын түүхийг сурталчлан таниулах зорилготой олон нийтэд зориулсан хөтөлбөрүүд зохиогдох аж. 

Үзэсгэлэн 2022 оны 7 дугаар сарын 04-нөөс 18-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн музейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх болно.

Сэтгэгдэл бичих

Санал болгох мэдээ

Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00