Dark Light
Нийгэм | 2022-07-05

Сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн төгсөгчдөд сертификат гардууллаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

“Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний дагуу ЕБС-ийн англи хэлний багшийг чадавхжуулах, заах арга зүйг хөгжүүлэх, сургагч багш бэлтгэж байна. Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн Гадаад хэлний төвөөс сургагч багш бэлтгэх хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. 

Энэ хүрээнд БШУЯ, БСҮХ, БЕГ, Улаанбаатар дахь Бритиш сургуулийн англи хэлний тэнхимтэй хамтран нийслэлийн төрийн өмчийн ЕБС-ийн англи хэлний 10 багшийг “Англи хэлний сургагч багш бэлтгэх түргэвчилсэн хөтөлбөр”-т хамруулаад байна. 

Эдгээр төгсөгчдөд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал М.Итгэл, Улаанбаатар дахь Бритиш сургуулийн захирал Жонатан Уорнер нар сертификат гардуулан өглөө. Сургагч багш нарт баяр хүргэж, “Бритиш сургуулийн багшийн чадавхжуулах хөтөлбөрийн төгсөгчдийн холбоо” байгуулагдан шинэ үеийн сургагч багш нарын төлөөлөл болно гэдэгт итгэлтэй байгаагаа салбарын сайд илэрхийлэв. 

“Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээний төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх зорилгоор 2022-2023 оны хичээлийн жилд нийслэл, орон нутгийн сургуулиудаас нийт 70 багшийг энэхүү чадавхжуулах хөтөлбөрт хамруулахаар төлөвлөөд байна.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14