Өчигдөр буюу долдугаар сарын 4-нд Баянзүрх дүүргийн 26-р хороо Маршалын гүүрний зүүн талд бургаснаас эмэгтэй хүн зүүгдсэн байна гэх дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн бүлэг очиход Дархан-Уул аймгийн харьяат 19 настай эмэгтэй Ц нь ус руу орсон газраасаа 200 метр зайд урсаж, Маршалын гүүрний зүүн талаас дээш нэг км газарт Туул голд мөчирнөөс зүүгдсэн байсныг олс ашиглан гарган авлаа.
Иргэд баяр амралтын өдрүүдээр аялж зугаалахдаа:
• Гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
• Гэр бүл, найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
• Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулахгүй, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
• Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
• Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж, гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.