Dark Light
Нийгэм | 2022-07-06

Чадавхжуулах хөтөлбөрт англи хэлний 70 багш хамрагдана

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Боловсролын ерөнхий газар, Улаанбаатар дахь Бритиш сургуультай энэ оны 3 дугаар сард хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Санамж бичгийн хүрээнд Бритиш сургуулийн англи хэлний тэнхимтэй хамтран нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 10 багшийг “Англи хэлний сургагч багш бэлтгэх түргэвчилсэн хөтөлбөр”-т хамрууллаа. Энэ хөтөлбөрт нийт 70 багш хамрагдах юм. 

Түргэвчилсэн хөтөлбөрт хамрагдсан багш нарт Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал М.Итгэл, Улаанбаатар дахь Бритиш сургуулийн захирал Жонатан Уорнер нар сертификат гардуулан өглөө. 

Санамж бичгийн хүрээнд цаашид:

 Багш нарыг олон улсын сургуульд дадлага хийлгэх, туршлага судлуулах ажлыг зохион байгуулах

Гадаадын зочин багш нарын сургалт, хөгжлийн арга хэмжээнд хамруулах

Англи хэл, байгалийн ухааны багш нарын англи хэлний чадварыг сайжруулахаас гадна асуудал хөндсөн сэтгэлгээ, багаар ажиллах болон дүн шинжилгээ хийх чадварт сургах

Хот, хөдөөгийн 3 хүртэлх улсын сургуультай хамтран шаардлагатай мэргэжлийн чиглэлээр дэмжлэг, туслалцаа үзүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14