Тулгар төрийн 2231, Их Монгол Улсын 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой тохиож буй энэ жил Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар гэсэн таван аймгийн тэгш ой тохиож байна. Сүхбаатар, Баянхонгор аймаг нь 80, 81 жил, бусад нь 90, 91 жилийн тэгш ой аж. Эдгээр нь Зэвсэгт хүчний ангиуд байрладаг аймгууд бөгөөд орон нутгийн түүхт ойн наадмын зарим хариуцлагатай үүргийг цэргийнхэн үүрэлцэн ажиллаж байна. Тухайлбал, түүхт ойн хүрээнд явагдах нэг төлөвлөгөөт арга хэмжээ нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын цэргийн ёслолын жагсаал юм. Цэргийн ёслолын жагсаалд оролцохоор Зэвсэгт хүчний 167, 256, 336, 338, 339 дүгээр ангиуд бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн байна.
Засгийн газрын тогтоолын дагуу долоодугаар сарын 22-31-ний өдрүүдэд тэгш ойтой таван аймаг баяр, наадмаа тэмдэглэх ба Өвөрхангай аймаг 7 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд, Өмнөговь аймаг 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд, Дорноговь аймаг 7 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд, Баянхонгор аймаг 7 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд, Сүхбаатар аймаг 7 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд тэмдэглэнэ.
Түүхт ойгоороо Өмнөговь аймгийнхан жуулчдад зориулсан тусгай хөтөлбөр боловсруулж, өсвөрийн насны бөхийн барилдааныг өргөн хүрээнд зохион байгуулж, Сүхбаатар, Баянхонгор аймаг бүсийн хурдан морьдын уралдааныг явуулж, Дорноговь аймаг Сайншанд сумынхаа 60 жил, Өвөрхангай аймаг Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойг тус тус хамтатган тэмдэглэхээр төлөвлөжээ
АДМИН







Нийгэм








