Dark Light
Нийгэм | 2022-07-06

Их дэлгүүрийн урд талын сурталчилгааны самбарыг буулгалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг дарга Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зарим арга хэмжээний тухай А/880 тоот захирамжийг гаргасан. Тус захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай болон иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газарт зохих зөвшөөрөлгүй байрлуулсан, хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, эвдэж гэмтсэн зар сурталчилгааны болон бусад төрлийн самбар, хөшөө, суварга, эд зүйлсийг буулгаж, газар чөлөөлөх ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албадад даалгасан.

Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны самбар, байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам бий. Тэрхүү журмын хэрэгжилтийг хангах, дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлаж буй зар сурталчилгааны байгууламжийн зөрчлийг арилгах, хяналт шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсэг жил болгоны нэгдүгээр улиралд нийслэлийн нутаг дэвсгэрт шалгалт хийж, зөрчлийг илрүүлэн, арилгадаг. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй байрлуулсан, стандарт шаардлагад нийцээгүй, өнгө үзэмжгүй, иргэдийн амь нас, эрүүл мэнд, амьдрах орчинд аюултай нөхцөл байдал үүсгэсэн, хяналтын камер, тэмдэг тэмдэглэгээг халхалсан, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан зар сурталчилгааны байгууламж цөөнгүй байдаг тухай мэргэжилтнүүд тодотгож байна.

Энэхүү ажлын хүрээнд Улсын Их дэлгүүрийн урд талын сурталчилгааны самбарыг буулгалаа. 

Зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан самбаруудыг буулгах ажил үргэлжилж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22